Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн нутагт дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраажээ.
Мөн Дорнод аймгийн Матад сумын нутагт тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 02-ны 00:08 цагт унтраасан байна. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38,430 га орчим талбай өртөж шатжээ.