A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 159 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 159 | |
|
Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох UFC-д нэгдсэн манай улсын тамирчин Т.Нямжаргал эхний тулааны тов гарлаа. Манай тулаанч ирэх зургаадугаар сарын 2-нд болох Махачев, Дастин Пойрей нар оролцох UFC302 эвентед багтаж тулалдахаар боллоо.
Өдгөө 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж эхэлсэн ба найман ялалт байгуулсан. Японы “Гладитор” холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулган авч, аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж, UFC холбооны өмнөх Road to Asian-д оролцох боломжтой болсон.
Манай тулаанч хоёр тулаандаа ялалт байгуулж UFC холбоотой гэрээ байгуулж чадсан. Тэрбээр нийт найман тулааныхаа долоог нь үндсэн цагаас өмнө дуусгасан.
Түүний өрсөлдөгч Бразилийн тулаанч Андре Лима. Мэргэжлийн найман тулаан хийж нэг ч ялагдал амсаагүй 25 настай тулаанч. Андре Лима Кикбоксын Бразилийн гурван удаагийн аварга, Өмнөд Америкийн хоёр удаагийн аварга, SFT Xtreme аварга, WGP кикбоксын аварга цолтой. Найман ялалтынхаа тавыг хүнд цохилтоор авсан.
Анх гарсан товоор Андре Лима Солонгосын Пак Хюн Сунтай тулалдах байсан ч бэртсэн тул манай тамирчин түүний оронд тулалдахаар болсон юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|