A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 144 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 144 | |
|
Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хороо хоёр өдрийн турш хуралдаж шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийг давж заалдах шатны комиссын даргалагч Г.Батзаяа танилцууллаа.
Г.Батзаяа "М.Бадарчийн А болон Б сорьцоос түүний маркерд допингийн төрлийн бодис хэрэглэсэн. Шинжилгээний хариу хүчин төгөлдөр байна. Иймээс өргөдөл гаргагчийн гаргасан олон улсын зөрчлүүд нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш гэж үзэж байна. М.Бадарч нь хориглосон бодис зөвшөөрөгдсөн замаар биед орсноо нотолж чадаагүй. Тийм учраас допингийн зөрчил мөн болохыг тогтоож байна" гэв.
Мөн тамирчин М.Бадарчид зарим эрхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо А сорьцын шинжилгээний хариуг илгээсэн ч допинг хэрэглэсэн зүйлтэй хамтран ажиллах, өөрөө хүлээн зөвшөөрөх боломжийг олгоогүй байна гэж үзжээ. Дээрх эрхүүдийг эдлүүлээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. М.Бадарчид дөрвөн жилийн хугацаатай барилдах эрхийг хасах шийтгэлийг оногдуулахаас өмнө Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдэгдэх байсныг хэрэгжүүлээгүй. Мэдэгдэхгүй шийдвэр гаргасан нь тамирчны нөхцөл байдлыг улам дордуулсан гэж үзжээ.
Дээрх мэдэгдлийг М.Бадарчид албан ёсоор гардуулж, шийдвэрлэж мэдэгдэл хүргүүлсний дараа долоон хоногийн хугацаанд хариу тайлбарыг Спортын арбитрын дэргэдэх давж заалдах комисст ирүүлэхийг нэхэмжлэгч М.Бадарчид даалгасан байна. Давж заалдах шатны комиссын шийдвэр гартал М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэлтэй холбоотой үндсэн шийдвэрийг тавдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт танилцуулахаар шийдвэрлэжээ.
М.Бадарч нь допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул дараагийн шатанд энэ төрлийн бодисыг хэрэглэхэд нөлөөлсөн, худалдсан, санал болгосон зэргийг хамтран ажиллаж мэдээлэх боломжтой гэнэ. Уг ажлыг дэмжиж ажиллавал М.Бадарчид оноосон шийтгэлийг хөнгөвчлөх боломжтой аж. Мөн энэ төрлийн бодисыг хэрэглэсэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрвөл нэг жилээр оногдуулсан шийтгэлийг багасгах боломжтой гэдгийг сануулжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
45
|
Daily poll
|