• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    154   |  
0

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралд М.Бадарч өөрийн биеэр ирж дараах мэдээллийг өглөө. 

Энэ үеэр хурлын албаны хүмүүсийн зүгээс Улсын арслан М.Бадарчаас "Таны биеэс хориотой төрлийн бодис илэрсэн гээд байгаа. Та өөрөө энэ төрлийн бодис байдаг гэдгийг ч мэдэхгүй гэж хэллээ. Энэ бодис таны биед ямар нэгэн аргаар орсон байж болох уу. Танд ямар нэгэн хардлага байдаг уу" гэх асуултад дараах тайлбарыг өглөө. 

М.Бадарч "Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих. 800 сая төгрөг өгье гэсэн. Хэрвээ өөртөө эргэлзэж байсан бол тэр мөнгийг нь аваад өвдөг шороодож болох байсан. Допингийн асуудалд тэр хүмүүс оролцсон байж магадгүй гэсэн хардлага байгаа. Тэр хүний нэрийг хэлэх боломжгүй байна" гэлээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ