A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 195 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 195 | |
|
Зам засвар, арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Мөн урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгаа юм.
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байна. Уг замын хөдөлгөөнийг 23:00 цагт нээсний дараа хоёрдугаар хэсгийн буюу Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийх гэнэ.
Мөн Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замд 2006 онд их засварын ажил хийснээс хойш ямар нэгэн засварын ажил хийгээгүй. Ийнхүү 18 жилийн дараа уг замд их засварын ажил хийж байна. Уг ажлын хүрээнд нэгдүгээр хэсгийн авто зам болох Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийн, тэмдэг тэмдэглээг бүрэн хийж дууссаны дараа замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байна. Харин хоёрдугаар хэсэг болох Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлт хийхээр болжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
45
|
Daily poll
|