• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    208   |  
0

Өмгөөлөгч асан Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад алга болсон ба 26-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амралтын газрын гадаах автомашины зогсоолд нас барсан байдалтайгаар олдсон. Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагын зүгээс дараах мэдээллийг өглөө. 

Талийгаач Г.Батбаяр тээврийн хэрэгслийн арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Тээврийн хэрэгслээс өөрийн эзэмшлийн нэр дээр байдаг галт зэвсэг, сум, хонгио олдсон. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл, бичиг баримт олдоогүй. Урьдчилсан байдлаар буудагдсан байж болзошгүй байдалтай нас барсан байх магадлалтай. 

Буун дуу гарсан эсэх гэрч байгаа эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Цогцос таниулах ажиллагаа дээр ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Задлан шинжилгээг ихэнх тохиолдолд хийдэг. Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр удаан хугацааны өвчний шалтгаан, өндөр настай зэрэг хүмүүст задлан шинжилгээ хийдэггүй тохиолдол байдаг. Бусад тохиолдолд ар гэрийн зүгээс задлан шинжилгээний зөвшөөрөл авах эрх байхгүй. Прокурорын байгууллагын зүгээс задлан шинжилгээний явцад хянаж байдаг гэлээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ