• Lead the way ...
         
27
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    118   |  
0

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраажээ. Түймэр тус багийн Хадын булаг багийн "Дөрвөлжингийн-Энгэр" гэдэг газар гарсан ба өдрийн 13:00 цагт дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 17:40 цагт цурамд оруулан 20:33 цагт бүрэн унтраалаа.

Түймэрт урьдчилсан байдлаар гал түймэрт хээрийн 1,200 га талбай өртөж шатсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаврын хуурайшилтын өдрүүд үргэлжлэх тул ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

TAGS