• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    175   |  
0

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсaд Инженер, технологийн дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, судлаач, инженерийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор 2014 оноос "Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Зөвхөн Коосэн технологийн коллеж, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 469 оюутан Япон улсад суралцаж төгссөн.

Тэдний сүүлийн ээлж болох 65 оюутан (Коосэн технологийн коллеж 24 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөр 41оюутан) 2024 оны 3 дугаар сард сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирлээ.

Энэхүү 65 төгсөгчийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР-2024" өдөрлөгийг 2024 оны 4-р сарын 30-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) дээр зохион байгуулна.

Оюутнууд Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Цахилгаан, Электроникийн инженер, Мэдээллийн технологийн инженер зэрэг мэргэжлээр суралцаж төгссөн ба Хамтарсан хөтөлбөрийн хувьд эхний хагас сургалтын хөтөлбөрийг ШУТИС-д, сүүлийн 2 жилийг Япон Улсын их сургуульд суралцаж, хос дипломтой төгссөн.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын барилга, эдлэлийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцож, төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх боломжтой юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ