• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    140   |  
0

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

  • Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй гурван иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлжээ. Энэ нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ