• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    121   |  
0

Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдэв.

Энэ нь хэт их жуулчин ирж, замбараагүй хогоо хаях, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотой гэжээ.

2.5 метр өндөр, 20 метр урттай торон хаалт босгох ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэх аж. Хотын захиргааны ажилтан “Ийм шийдвэр гаргасан нь харамсалтай ч бидний дүрмийг хүндлэхгүй байгаа жуулчдыг зогсоох эцсийн арга” гэсэн байна.

Фүжи уулын зургийг хамгийн гоёор дарах хэд хэдэн цэг Фүжикавүчико хотод байдаг. Харин доорх зурагт харагдаж байгаачлан Японы Lawson сүлжээ дэлгүүрийн ард уулын бараа харагдах энэ байршил жуулчдын дунд хамгийн алдартай нь юм.

Ковидын цар тахлын дэглэм цуцлагдсанаас хойш Япон улсыг зорих жуулчид ихэссэн. Энэ оны гуравдугаар сард хамгийн их буюу гурван сая жуулчин Японд аялахаар иржээ.

Мөн Фүжи ууланд авирах жуулчдын тоо нэмэгдсэн тул энэ зунаас эхлэн ууланд авирагчдаас 2000 иен буюу 40 мянга гаруй төгрөгийн хураамж авахаар болсон байна.

Эх сурвалж: The Guardian

TAGS