• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    126   |  
0

Өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:42 цагт ОБЕГ-т иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 12:53 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

Хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

TAGS