• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    205   |  
0
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул "ФИДЕ Гранп При" 2024-2025 оны цуврал тэмцээнд оролцох эрхээ авчээ. Уг тэмцээнийг дэлхийн шатрын холбооноос зохион байгуулдаг ба шилдэг шатарчид оролцдгоороо онцлог. Б.Мөнгөнтуулын хувьд  “ФИДЕ Гранд Свисс - 2023” тэмцээнд шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаараа уг тэмцээнд оролцох эрхээ хангажээ. 
 
Нийт зургаан удаагийн цуврал тэмцээнд 20 шатарчин оролцох ба өнөөдрийн байдлаар 14 тамирчны нэр албан ёсоор зарлагдаад байна. 
 
Манай тамирчин өмнө нь “ФИДЕ Гранд -При” тэмцээнд 2009-2010, 2011-2012 онуудад зохион байгуулагч орон мөн Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновын номинациар оролцож байсан билээ.
 
TAGS