• Lead the way ...
         
27
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    99   |  
0
Нутгийн баруун хэсэг болон говийн нутгийн хойд хэсгээр орсон цасны улмаас А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цас тогтож халтиргаа үүссэн, цасан шуургатай байна. Замын зорчих хэсэгт гулгаа үүссэн тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 
 
Мөн цаг агаарын мэдээг тогтмол авч, малаа ойр бэлчээх, бага насны болон өндөр настай хүнийг малд явуулахгүй байх, салхи шуурганд төөрөхөөс сэргийлэхийг Дундговь аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Тээврийн хэрэгслийн жолооч нар замд гарахдаа техникийн аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, баталгаатай замаар зорчихыг санууллаа. 
 
 
 
 
 
TAGS