• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “0-17 насны  хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн. Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд халдвар их авч байна. Мөн 25-44 насны иргэд халдвар авах нь өндөр хувьтай байгаа. Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2.067.000 хүнд вакцин хийнэ. Энэ нь нийт хүн амын 60 хувь. Улсын хэмжээнд I тунд 89.9, II тунд 64 хувь нь хамрагдсан. Нийслэлийн хэмжээнд I тунд 99.8, II тунд 78.3 хувийн хамрагдалттай байна” гэв. Улсын хэмжээнд дархлаажуулалтыг долдугаар сарын 1-нд дуусгахаар, Улаанбаатар хотын хэмжээнд зургадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд  тусгаарлан ажиглах 31 байрыг ажиллуулж байна. Үүнээс 21-д нь гадаадаас ирж байгаа иргэдээ хүлээн авч байгаа гэнэ. Мөн зургадугаар сард олон улсын 20 нислэг хийхээр төлөвлөжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын иргэд вакциндаа сайн хамрагдсан байна. Д.Сумъяабазар, Р.Чингис дарга тэргүүтэй НОК-ынхон сайн ажиллалаа” хэмээсэн юм. Мөн улсын хэмжээнд I тунд хамрагдсан иргэдийн 0.44, II тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авчээ. II тунд хамрагдаад халдвар авсан 3876 иргэн байгаагаас вакцин хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан 974 хүн байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэллээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байгаа юм. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.  

Эх сурвалж: Нздтг-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

TAGS





Холбоотой санал болгох мэдээ