Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байгаа аж. Хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см, бусад хэсгээр 0-6 см цасан бүрхүүл тогтсон байна.
Харин өчигдөр буюу энэ сарын 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0-7 мм бороо, нойтон цас оржээ. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7 мм, Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5 мм, бусад нутгаар 0-4.1 мм байна.