• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    696   |  
0
Тэргэнцэртэй туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тамирчин Д.Цолмон Монгол Улсын анхны олон улсын медалийг хүртлээ. Манай тамирчин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд хүрэл медалийн төлөө Хонгконгийн тамирчинг 13:10-аар буулган авч медалийн эзэн боллоо. 
 
Д.Цолмон өнгөрөгч онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны Паралимпын наадамд ялалт байгуулсан анхны Монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа аж.  Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоог 2018 онд үүсгэн байгуулагдсан юм. 
 
Өнөөдөр буюу энэ сарын 25-нд эмэгтэйчүүдийн багийн тэмцээн болох бол маргааш буюу энэ сарын 26-нд эрэгтэйчүүдийн тэмцээн болно. 
 
 
 
 
TAGS