• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    147   |  
0
Миннесота Тимберволвес багийн Наз Рид лигийн шилдэг зургаа дахь тоглогчийн шагналын эзэн боллоо. Түүний хувьд багийн лидер Карл-Энтони Таунс эзгүй үед багтаа үр ашигтай тоглолтыг үзүүлж чадсан. Наз Рид энэ улиралд 81 тоглолтод оролцож 13.5 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт дунджилсан. Мөн хоёр удаа 30+ оноо, 14-н удаа 20+ оноог аваад амжсан. Рид драфтаар лигт орж чадаагүй ч 2019 онд Тимберволвесд хоёр талт гэрээгээр нэгдсэн. Энэ жил 24 настай. 
 
Лигийн 99 сурвалжлагч, өргөн нэвтрүүлгийн багийн гишүүдээс Рид 45 санал авсан ба нийт оноогоор Рид 352, Малик Монк 342 оноо авчээ.
 
Чононууд энэ улирлыг 56-26 амжилттай өндөрлүүлж өрнөд бүсээс гуравдугаар байраар шалгарсан. Эхний тойрогт Финикс Санс багтай таарсан ба өнөөдрийн байдлаар 2:0-ээр цувралыг тэргүүлж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS