• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    137   |  
0

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20  дугаар хороонд ажиллалаа. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөний авто замуудыг бүхэлд нь хучих ажлыг хийхээр болсон. Уг асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга дараах мэдээллийг өгсөн юм. 

Х.Нямбаатар "Энхтайваны өргөн чөлөөний замыг хучих ажлын хүрээнд Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь хучна" гэв. 

Мөн "Хархорин" худалдааны төвөөс "Саппоро" хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, стандарт шаардлага хангасан ус зайлуулах хоолой зэргийг хийсэн. Дээрх ажилтай хотын дарга танилцаад нэгдүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж амралтын талбай болгон тохижуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болгожээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ