• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    151   |  
0
Жүдо бөxийн насанд xүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээн энэ сарын 20-23-нд Хонг Конг-д болж өндөрлөлөө. Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд  36 улсын 272 тамирчид өрсөлдсөн. 
 
Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн тэмцээн болдог. Манай улсын шигшээ баг холимог багийн ангилалд мөнгөн медаль хүртжээ. Эхний тойрогт БНХАУ-ын Тайванийг 4:2, хоёрдугаар тойрогт Узбекистаны багтай 3:3-аар тэнцэн нэмэлт барилдаанд ялж финалын шатанд үлджээ. Алтан медалийн төлөө Япон улсын багтай барилдсан байна. 
 
Энэ жилийн Азийн аваргаас Монгол Улсын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, таван xүрэл нийт 11 медаль xүртсэн. 
TAGS