Улсын хэмжээнд энэ сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт 435,658 га талбай түймэрт өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,9 хувиар өсчээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан хүчтэй салхи, шороон шуургатай, мөн хуурайшилт өндөр байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.