• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    159   |  
0
Энэ жилийн элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн ба 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. 
 
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
 
Анхааруулахад шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулах боломжтой гэнэ.  Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарууллаа. 
 
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ
ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
• Өргөдөл хүсэлт
• Эмчийн магадалгаа
• Сургуулийн тодорхойлолт
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ