• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    142   |  
0

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ. 

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний дийлэнх нь буюу 67,2 хувь нь 18-30 насны залуус эзэлж байна. Үлдсэн 25,6 хувийг 31-44 нас, 4,8 хувь нь 45-аас дээш 2,7 хувийг 17 хүртэлх насныхан эзэлж байгаа гэнэ. Хүйсийн хувьд 80,8 хувь нь эрэгтэй, 67,2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 88,8 хувь нь Нийслэлд, 11,2 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ. Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 21,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ