• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    133   |  
0
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж Ардын хувьсгалын 103 жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх, түүх, орчин цагийг хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар  “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал сонгожээ. Түүний хувьд энэ жилийн наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Сүүлийн шатанд “Скин” энтертайнментын Б.Анар, “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ нар тунаж үлдсэн аж. Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага буюу 2.9 тэрбумыг санал болгосон бол Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ