• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    123   |  
0

Жүдо бөxийн насанд xүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээн энэ сарын 20-23-нд Хонг Конг-д болж өндөрлөлөө. Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд  36 улсын 272 тамирчид өрсөлдлөө. 

Азийн аваргаас Монгол Улсын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, таван xүрэл нийт 11 медаль xүртлээ. Азийн аваргаар Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар тодорсон бол дэд аваргын тавцанд Б.Ганхайч, Г.Алтанбагана, А.Адъяасүрэн нар зогслоо. Харин хүрэл медалийн эзнээр Б.Цогт-Очир, Л.Сосорбарам, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Гончигсүрэн нар шалгарсан байна. 

TAGS