• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    216   |  
0

Автомашины бүхээгийн хэсэгтээ шатаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны машин шатаж байна гэсэн дуудлага шөнийн хоёр цагт ирсэн байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Автомашины бүхээгт иргэн 45 настай эрэгтэй М нас барсан байдалтай байсан тул хэргийг цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ