• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    142   |  
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Хотын дарга энэ үеэр хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа чөлөөлөх, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлагыг тавьсан. Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан "Сөүл" рестораны удирдлагуудтай уулзаж, дээрх зөрчлийг арилгах шаардлага хүргүүллээ.

Харин “Сөүл” рестораны зүгээс арын зогсоол хэсгээ чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Гол нь манайх үйлчилгээний байгууллага гэдгийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчдийг орж, гарах, зочид унаатай үйлчлүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэлээ. Уг асуудлыг албаныхан болон төсөл хэрэгжүүлэгч талууд зөвшилцөхөөр тогтлоо.

Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байгаа. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ