• Lead the way ...
         
08
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 3)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    222   |  
0
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байгаа аж. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
 
Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байгаа гэнэ. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас 1.1-6.4 градусаар дулаан, Дундговийн Гурвансайханд 1.1-4.5 градусаар хүйтэн, хур тунадас баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас ахиу, тал хээр говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ