• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    152   |  
0
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд "Амгалан" дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөж өнөөдөр ашиглалтад оруулсан байна. Тус станц нь 348 МВт хүчин чадалтайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол өргөтгөл хийснээр 464 МВт болон өргөжиж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.
 
Нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12,000 өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байгаа гэнэ. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болгожээ. 
 
Станцын өргөтгөлийн хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух шинээр суурилуулж, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 м3-ийн багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн юм.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ