• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    153   |  
0

Чөлөөт болон сонгомол бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн дөрөв, сонгомол бөхийн нэг жинд оролцож байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн хэсгийн барилдаанууд өндөрлөж шөвгийн дөрвийн барилдаанууд манай цагаар 20:00 цагаас эхлэхээр боллоо. Шөвгийн дөрөвт манай улсаас 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл хүч үзэхээр боллоо. Манай тамирчид нэг ялалт авахад Олимпын эрхээ баталгаажуулах юм. 

Маргааш эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан, сонгомол бөхийн 60 кг-д Ц.Балжинням нар барилдана.

Бишкекээс эрхээ авч чадаагүй тамирчид ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотод сүүлчийн боломжоо ашиглана. Истанбулын тэмцээнээс нэг жинд гурван эрх олгох юм.

 

TAGS