• Lead the way ...
         
27
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    140   |  
0
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраагаад байна.
 
Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Жишээлбэл өнөөдөр буюу энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага иржээ. Дуудлагаар бүрэлдэхүүнийг очиход 82 настай, эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсан байна.
 
Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
TAGS