• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    125   |  
0
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэм устгалын явцын талаар танилцууллаа. Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд  мал устгалын 1,577 цэг байгуулж, ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт устгах ёстой сэг зэмийн 17 хувь буюу 1.1 саяыг устгаад байгаа аж. Мал сэг зэм устгалын ажлыг  ирэх сарын 1-нд дуусгах үүргийг Улсын Онцгой комиссоос өгсөн байна. 
 
Улсын хэмжээнд энэ сарын 11-ний өдрийн байдлаар 6.6 сая мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байгаа. Хамгийн их тоогоор мал хорогдсон тоогоор Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 904.6 мянга, Архангайд 692.0 мянга, Дорноговьд 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал хорогджээ. 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ