A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 147 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 147 | |
|
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилгаас 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй, үлдсэн гурван барилгыг хүчитгэл хийж ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсныг танилцууллаа.
Шадар Сайд С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ өдрөөс хойш иргэдийн хохирлыг барагдуулах, барилгыг дахин төлөвлөх, шинээр барих, тэр хугацаанд осол гэмтэлд өртсөн айл өрхийн түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, хохирлын гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зэрэг асуудлыг нийслэлийн удирдлагуудад шилжүүлж байна. Засгийн газрын зүгээс уг асуудал дээр таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж байгаа. Гамшигт өртөж амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэрт нэг удаагийн тусламж олгох асуудлыг Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Барилга хот байгуулалтын яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Баярбат: "Дүнжингаравын уулзвар дээр гарсан гал түймэр, дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилгад төлөв байдлын шинжилгээ хийлээ. 207 дугаар барилгын дам нуруунд үүссэн ан цав нь зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их буюу 2 мм, үндсэн хийц бүтээцэд нүүрсхүчлийн хий явагдаж арматур зэврэлтэд хүчтэй өртөх эрсдэл бий болсон. Мөн арматурын хэв гажилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, материал хийц нь газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй гэсэн дүгнэлт гарсан" гэлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|