• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    155   |  
0
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад "Toyota Prius" маркийн автомашин "Hyundai Verna" маркийн автомашинтай мөргөлдөж улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөсөн осол өчигдөр буюу энэ сарын 17-нд гарсан билээ. 
 
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгсөн байна. Ослын улмаас 16 настай нэг хүүхэд нас барсан. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа. Жолооч хааз, тоормосоо андуурч гишгэсэн эсэх нь шалгалтын явцад тогтоогдоно. Осол гаргасан жолоочоос согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдал тогтоогдоогүй. Хойноос уруудах явцдаа осол гаргасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. 
 
Энэ оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол гарчээ. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ