• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    199   |  
0

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улиралд 690.104 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буурчээ. Нийт зөрчлийн хэргийн 86.8 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих,  4.2 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 2.3 хувь нь Авто тээврийн тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа гэнэ. 

Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 8.3 хувиар, Хүний биед халдах зөрчил 19.3 хувиар, Хуурамч дуудлага мэдээлэл өгөх зөрчил 50 хувиар тус тус өсжээ.

Зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчил хэргийн гаралт буурчээ. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолооны эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 48.4 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 14.5 хувиар, Авто тээврийн тухай хууль зөрчих зөрчил 9.6 хувиар  буурсан байна.

 

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ