• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    171   |  
0
"Шувуу" ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Турк улсаас барьж Монгол Улсад албадан авчирлаа. Иргэн "Ж" нь Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ба өнөөдөр авчирсан байна. 
 
Тус этгээд нь 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан аж. 
 
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ