• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    121   |  
0
NBA-ын өрнөд бүсийн play-in байрлалын төлөөх тоглолтууд өнөөдөр болж өнгөрлөө. Леброн Жеймс тэргүүтэй Лос Анжелес Лэйкерс, Нью Орлеанс Пеликанс багийг буулган авч хэсгээсээ долоодугаар байраар шалгарлаа. 
 
Ингэснээр тэд өнгөрөгч жилийн аварга Денвер наггетс багтай эхний шатанд таарч байна. Лэйкерс 2022 оны арванхоёрдугаар сараас хойш Наггетсийг хожоогүй гэсэн хар цуврал үргэлжилж байгаа. Денверийн хувьд өнгөрөгч жилийг бодвол сэлгээнээс үзүүлэх тусламж арай багассан нь хоёр багийн тоглолтыг илүү сонирхолтой болгож байгаа юм. 
 
Харин наймдугаар байрын төлөө өрсөлдөх эрхийн төлөө Сакременто Кингс, Голден Стэйт Варриорс багууд өрсөлдөж 118-94 харьцаагаар Кингс ялалт байгууллаа. Тэд наймдугаар байрын төлөө Нью Орлеанс Пеликанс тоглохоор болж байна. 
 
Дорнод бүсээс Эмбийд тэргүүтэй 76 баг, Батлер тэргүүтэй Хит долоодугаар байрын төлөө өрсөлдөх бол Чикаго Булсс, Атланта Хавкс багууд хожигдох эрхгүй тоглолтод оролцохоор боллоо. 
 
TAGS