• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0

Ковид-19” халдварт цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 5 дугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчид өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд чатботоор зөвлөгөө өгч байна.  

2021 оны 6-р сарын 1-ний байдлаар "Чатбокс" сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдсоны 239 нь хүүхдүүд байна. Үүнээс Чатбоксоор сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн 67% нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ.  

“Чатбокс” үйлчилгээ 2021 оны 6 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ.  Тус үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслөөс дэмжин санхүүжүүлж буй аж.

Ямар үед холбогдож болох вэ?

• ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол...

• Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол...

• Шалгалтад бэлтгэхдээ хэрхэн анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол...

• Асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэцүү санагдаж байгаа бол...

Хэрхэн холбогдох вэ?

“Боловсролын үнэлгээний төв фэйсбүүк пэйж хуудас ➡Чат хэсэг ➡Сэтгэл зүйчтэй холбогдох “ гэсэн дарааллаар холбогдоно уу.

Боловсролын үнэлгээний төв

TAGS





Холбоотой санал болгох мэдээ