• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    235   |  
0

/2024.04.16/: Зээлээ төлж чадаагүйгээс хугацаа алдсан иргэд Монголбанкны хар жагсаалтад орсноор дараа дахин зээл авах боломжгүй болдог билээ.

Тэгвэл Монголбанкны зүгээс хар жагсаалтыг тэглэх шийдвэр гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

Жич: Та зээлийн ангиллаа мэдэхийн тулд имонголиа аппликэйшнээр нэвтэрч, "Зээлийн лавлагаа" хэсгээс харна уу.

Эх сурвалж: Монголбанк

TAGS





Холбоотой санал болгох мэдээ