Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаан Архангай, Төв аймгуудын хооронд боллоо. Өнгөрсөн жилийн Алтан цомын аваргууд 18:7 харьцаагаар ялалт байгуулснаар шөвгийн дөрөвт үлдлээ.
Улсын харцага Б.Зоригтбаатар тав, улсын харцага С.Сүхбат дөрөв, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр, аймгийн арслан Д.Ням-Очир дөрөв, цэргийн заан Ө.Батсуурь хоёр тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва нэг давлаа.
Төв аймгийн багаас улсын начин Д.Хүдэрбулга дөрөв, , аймгийн арслан Л.Даваажамц хоёр, аймгийн арслан Н.Дашдаваа нэг, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр, аймгийн арслан Л.Энхтүвшин нар даваа авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа.