• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    135   |  
0

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх хэрэг өнгөрөгч оны зургаадугаар сард гарсан.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ