• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

“e-Mongolia” ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрч үйлчлэх үүднээс 2021 оны 06 дугаар сарын 10-аас эхлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ыг хүртэл нийслэлийн бүх хороодод ажиллаж байна. Тодруулбал, өнөөдөр /2021.06.10/ Хан-Уул дүүргийн 9, 10, 16 хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 хороодод ажиллаж байна.

Харин маргааш /2021.06.11/ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  Чингэлтэй дүүргийн 8 хороодод тус, тус ажиллах ажээ.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-с иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагаа гэх мэт 527 үйлчилгээг цахимаар авах боломжтой.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ