• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    125   |  
0

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өглөө. Шалгалтын ажиллагааны хүрээнд дараах нөхцөл байдал тогтоогдож байгаа гэв. Аймгийн удирдлагуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна. 

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатыг

Нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Баруун-Урт сумын 3-р багийн нутагт байх 6,700 болон 1,359 метр квадрат хэмжээтэй газрын зориулалтыг нь хууль зөрчин өөрчилж давуу байдал олгосон байж болзошгүй

Хадам дүүгийнхээ эзэмшилд байх Баруун-Урт сумын 2-р багт байх 2,600 метр квадрат хэмжээтэй авто угаалга, гараашийн зориулалттай газрыг төлбөрөө төлөөгүй байхад нь хууль зөрчин бусдад шилжүүлж давуу байдал олгосон байж болзошгүй

Нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт байх 3,211 метр квадрат хэмжээтэй газрыг хууль зөрчин түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж давуу байдал бий болгосон 

Батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй компанитай гэрээ хийсэн. Ингэхдээ шинэ суурьшлын бүс байгуулахад зориулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж ажил эхлүүлэх зөвшөөрөл өгч 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөл бүрдүүлэн өгчээ. Үүний хариуд БЗД-ийн нутаг дэвсгэрт гурван өрөө байр авлигад авсан байж болзошгүй зэрэг хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа гэнэ. 

 
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярыг 
 
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж гэрээний гүйцэтгэлд шаардлага хангаагүй өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн  байж болзошгүй
 
Сүхбаатар аймгийн төр хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалаа ашиглаж БНХАУ-д аялах 29 хүний аяллын зардлыг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын олборлолт хийдэг нэр бүхий компаниар төлүүлсэн. 
 
Аймгийн удирдлагууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий этгээдийн данс, банкны картыг ашиглан авдаг байсан. Тэд гэртээ авах ахуйн хэрэглээний хүнс, баяр ёслолоор бусдад бэлэглэх бэлэг дурсгалыг хүртэл аймгийн дэлгүүр, худалдааны төвүүдээс үнэгүй авдаг. Төлбөрийг нь аймагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад болон дотоодын компаниудаар төлүүлдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
 
Мөн “1989 оны төгсөгчид” нэртэй төрийн бус байгууллагын ТУЗ-ийн даргаар ажилладаг. Энэ байгууллагын гишүүдийн эзэмшдэг компаниуд аймгаас зарласан өндөр дүнтэй бүх тендерийг авдаг байсан байж болзошгүй байна.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ