• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0
Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын иргэнд 100 хүртэл жилээр ашиглуулж, эзэмшүүлэх заалт ямар ч хуульд байхгүй боллоо гэж УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. 
 
Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ Швед улсад байдаг ч иргэний хувиар D-ӨРГӨДӨЛ цахим системд "ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭН 100 ЖИЛЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХИЙГ ЦУЦЛАХ" тухай өргөдөл үүсгэсэн нь 100,000 иргэний дэмжлэг авч өргөн баригдаж, өнөөдөр хууль болон батлагдлаа. Ингэснээр 100 мянган иргэдийн санаачилга хууль болон батлагдсан анхны тохиолдол болж байгаа юм. 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар Н.Номун-Эрдэнийг хүлээн авч уулзан иргэний үүргээ биелүүлсэнд талархан  D-Parliament батламжийг гардуулжээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ