• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0
УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ сарын 10-ны байдлаар нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо буурч байгаа гэнэ.
 
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 6.6 сая мал буюу нийт мал сүргийн 10.2 хувь нь хорогджээ. 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4,000 гаруй малчин өрх байгаа гэнэ. 
 
Өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-нийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ