• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрөгч онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан 64 гэмт хэрэг гарчээ. Нийт хэргийн ихэнх хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд насны хувьд 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна.

Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд хүүхэд шалгагдсанаас 79 хувь нь 16-17 насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлсэн байна. Мөн зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн бөгөөд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил ихэнх хувийг эзэлж байна.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ