• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    155   |  
0
Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх барилдсанаас Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Пүрэвдаш анх удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат М.Баасанжав хоёр дахь удаагаа үзүүрлэв. Гуравт Сэлэнгийн заан А.Амархүү үлдсэн бол тавд Өвөрхангайн заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн заан Ц.Сумъяабазар нар шалгарлаа.
 
Тус барилдаанд ӨМӨЗО-ны залуу бөх Б.Содномжамц анх удаагаа тав даван шөвгөрлөө.  Өвөрмонгол бөхчүүдээс Монгол бөхийн өргөөний сумын цолтны барилдаанд хүртсэн анхны шөвөг ажээ.
 
Б.Содномжамцад сумын цолтнуудын барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”, Ховд аймгийн Мөст сумын заан О.Чадалбатад “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг гардуулсан байна. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ