• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    378   |  
0
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо өчигдөр эхэлсэн. Эхний өдөр 65 кг-д Т.Тулга, 79 кг-д Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртлээ. 
 
Т.Тулга эхний тойрогт Японы тамирчин Оно Масаносүкэ-г 32 секундэд гарт эргэх мэхээр цэвэр ялж, дараа нь БНАСУ-ын тамирчин Хён Сон Ханг 5-0, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөх Рохитыг 7-0 харьцаатай ялж финалд шалгарлаа. Алтан медалийн төлөө Ираны тамирчин Рахман М.Амоудзадхалилитай алтан медалийн хүч үзсэн. Өмнө жилийн барилдаанд манай бөх илт илүүрхэж ялж байсан ч энэ удаа золгоон дээр оноо алдсанаар ялагдал хүлээсэн юм. 
 
79 кг-д Э.Бямбадорж эхний тойрогт Казахстаны тамирчин Азамат Омуржановыг 12-7, Японы Рюносүкэ Камияг 5-3, Укбекистаны тамирчин Асомиддин Хасановыг цэвэр ялж шигшээ барилдаанд шалгарлаа. Алтан медалийн төлөө Ираны бөх Ноходиларими Мохаммед Ашгартай барилдаж ялагдал хүлээсэн юм. Э.Бямбадорж анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медалийн эзэн боллоо. 
 
 
TAGS