• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    148   |  
0
Байлдааны зориулалттай галт зэвсэг, их хэмжээний сум тээвэрлэж явсан этгээдийг илрүүлэн шалгаж байна. Хэргийг тодруулбал Монгол Улсын иргэн "Д" нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт галт зэвсэг, их хэмжээний сум тээвэрлэж явж байх үед нь саатуулан шалгаж эхэлжээ. 
 
Сэжигтнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
 
1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол ялаас чөлөөлнө.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ