• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    133   |  
0

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар эх орондоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ. Авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдралын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм. 

Хагалгаанд орсон өвчтөний  биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа гэнэ.

Мэс заслын бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ