• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    103   |  
0

Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас томилогдсон олон улсын шинжээчдийн баг Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний мониторинг хийхээр манай улсад ажиллаж байна. 

Олон улсын шинжээчид Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, шүүх эрх мэдлийн байгууллагын болон прокурорын байгууллагын бие даасан байдал, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал, бизнесийн шударга байдал, ашиг сонирхлын зөрчил ба хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, авлигын гэмт хэргийн ял оногдуулалт зэрэгт нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байгаа гэнэ. 

Тусгайлсан хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транспэрэнси интернэшнл”, “Глоб интернэшнл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, бие даасан шинжээч, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан гишүүн орнуудын баталсан аргачлалын хүрээнд үнэлгээний асуултуудад хариулт авч байна. 

Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ нь 1998 онд байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг бүс нутгийн форум юм. Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ